Үндсэн хуулийн цэц видео архив бүрдүүлж эхлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас эрхлэн “Дурсамж бүтээсэн он жилүүд” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үүсэл, хөгжлийнхөө 30 гаруй жилийн хугацаанд бий болгосон арвин баялаг түүхээ бодитой үнэлж, дүгнэхийн сацуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаагаа хэрхэн ханган хэрэгжүүлж ирсэн, Цэцийн шийдвэрийн үнэ цэнэ, ач холбогдол нь юунд оршиж байдаг, гадаадын ижил төрлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж ирсэн зэрэг үйл баримтыг, Үндсэн хуулийн цэцийн үе үеийн гишүүд, дарга нар, Тамгын газрын ахмад ажилтнуудын дурсамжийг эмхэтгэн нэгтгэж, архивлан үлдээх явдал юм.